Налайх дүүрэг

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний загвар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын дагуу Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: "2023 онд Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандсан иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлын тоо эрс багассан нь та бүхний ажлын үр дүнд ахиц дэвшил гарч байгаагийн нэгэн илрэл юм. Мөн Улс, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс шилдгээр шалгарсан амжилтаа бататгаж, иргэддээ үзүүлэх үйлчилгээний чанараа улам илүү сайжруулж ажиллаарай. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе" хэмээлээ.

Хуваалцах: