Налайх дүүрэг

‘’ГОЛОМТ ЦОГЦОЛБОР’’ СУРГУУЛИЙН 960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай “Голомт цогцолбор’’ сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Нийт 6700м2 талбайтай, 3 давхар төмөр бетон каркастай, 4 блок, 2 спорт заал, 1 урлаг заалтай 960 хүүхдийн суудалтай тус сургуулийн барилга угсралтын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа ба давхар бүрээр жигд гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч компани мэдээллээ.

Хуваалцах: