Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 41 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын харьяа байгууллагын удирдлагуудтай 2024 оны "Хариуцлагын гэрээ" байгууллаа.

Хариуцлагын гэрээг дүүргийн байгууллагуудад шударга, ил тод хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг хуулийн хүрээнд тооцох зорилгоор хууль хяналт, төрийн үйлчилгээ, үйлдвэрлэл тохижилт, боловсролын байгууллагууд зэрэг нийт 41 байгууллагын удирдлагуудтай байгууллаа.

Хариуцлагын гэрээ байгуулж байгаа нийт байгууллагын удирдлагуудад хандаж дүүргийн Засаг Ч.Раднаабазар 2024 оныг "Иргэдийн оролцоотой-Бүтээмжийн жил" болгон зарласантай холбогдуулан байгууллага бүр бүтээмжээ дээшлүүлж, ажлын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлж ажиллахыг уриалаад, амжилт хүслээ.

 

Хуваалцах: