Налайх дүүрэг

ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХИЙЖ ХЭВШИЦГЭЭЕ” ХӨДӨЛГӨӨН ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ.

    “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алхацгаая, гүйцгээе” аяны хүрээнд “Өглөөний дасгал хийж хэвшицгээе” хөдөлгөөнийг дүүргийн хэмжээнд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.

     06 дугаар сарын 07-ны өдөр Налайх Эрүүл мэндийн төв, Соёлын ордны ажилтнууд, дүүргийн Улаан загалмайн хорооны идэвхтэн хүүхдүүд, 2 дугаар хорооны ажлын албаны ажилтнууд оролцон, дасгал хөдөлгөөнд нэгдлээ.

     Дасгал хөдөлгөөнийг Налайх Эрүүл мэндийн төвийн арга зүйч П.Дүүрэнгэрэл, Л.Оюунсүрэн нар удирдан явууллаа.   

      Дүүргийн Соёлын ордны урд талбайд өдөр бүрийн 07.00-07.30 цагт дасгал хөдөлгөөн хийх тул иргэд, хүүхдүүд та бүхнийг хүрэлцэн ирж дасгал, хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.   

Хуваалцах: