Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор нээлттэй өдөрлөгийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 10.00-14.00 цагт дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулсан.
Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Налайх Эрүүл мэндийн төв, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Соёлын ордон, дүүргийн хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Спортын хороо, Ахмадын хороо, Цэцэрлэгжүүлэлтийн алба, “Good neighbors Налайх” ОНХХ, дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад дүүргийн байгууллагууд, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл нийт 450 гаруй иргэд, хүүхдүүд хамрагдлаа.
Нээлттэй өдөрлөгийн үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэг, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, 109,119,Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хүүхдийн үдийн хоолны үзэсгэлэн, мод, цэцэгний худалдаа, спортын өдөрлөг зохион байгуулагдсан.