Налайх дүүрэг

2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 1. Налайх дүүргийн 1, 6, 8 дүгаар хороонд зөвшөөрөлтэй 143, зөвшөөрөлгүй 68, нийт 211 нэгж талбар 143 айл өрхийн 715 иргэнийг үерийн бүсээс яаралтай нүүлгэн шилжүүлэх, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Дүүргийн Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд бэлтгэл байдлыг хангаж тохижилтын ажлуудыг хийх.

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

3. Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

4. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах.(Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Хог ачилтыг зуны хуваарийн дагуу тогтмол хийж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд  хяналт тавих. (Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: