Налайх дүүрэг

2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

            1. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх захирамж гаргаж, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, инженер хангамжийн байгууллагууд болон нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах. (Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварын хугацаанд дуусгах ажлаа эрчимжүүлж, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэж, газар дээр нь ажлын явцтай танилцах хуваарь гаргах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, Налайх Дулааны станц ТӨХК, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд саналаа нэгтгэн тусгаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулах.  (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой “Даншиг наадам-Хүрээ цам” нь наадамд оролцох зохион байгуулалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.  (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар танилцуулах. (Тохжилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Зүлэг мод бутыг тайрах тэгшлэх, шарилж түүх, цэвэрлэх ургамлын хортон шавж устгах, ариутгах ажлыг эрчимжүүлэх, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

 

  1. Голын ай сав, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1,6,8 дугаар хорооны зөвшөөрөлтэй 143, зөвшөөрөлгүй 68 нийт 211 нэгж талбарын айл өрхүүдэд албадан нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж дуусгах, арга хэмжээ яаралтай авах, (Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийг зохион байгуулалтад  оруулж цэгцлэх ажлыг эрчимжүүлэх, байршлыг тодорхой гаргаж өгөх, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудыг хугацаанд нь дуусгах, хяналтыг сайжруулах, дууссан ажлыг яаралтай комисс томилон хүлээж авах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: