“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алхацгаая, гүйцгээе” аяны хүрээнд “Өглөөний дасгал хийж хэвшицгээе” хөдөлгөөнийг дүүргийн хэмжээнд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд байна.
Дасгал хөдөлгөөнийг дүүргийн Спортын хорооны мэргэжилтэн Б.Батцэцэг удирдав.
Дүүргийн Соёлын ордны урд талбайд өдөр бүрийн 07.00-07.30 цагт дасгал хөдөлгөөн хийж байгаа тул иргэд, хүүхдүүд та бүхнийг хүрэлцэн ирж дасгал, хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.