Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжлээ.
Дээрх өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэнтэй холбогдуулан дүүргийн онцгой комисс өнөөдөр 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул голын үертэй холбоотойгоор өргөтгөсөн хуралдаан хийлээ.
Хуралдааны үеэр Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар Тэрэлж, Туул голын дагуу, голын татам, эрэг, хөвөө, хөндийгөөр суурьшиж үерт өртсөн айл өрх аж ахуй нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд газрыг цуцлах хүртэл арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулан үүрэг чиглэл өглөө.