2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас дүүргийн нутаг дэвсгэрт 1000 гаруй мал осгож, бээрч хорогдсон байна.
Малын сэг зэм устгалын ажлыг дүүргийн Засаг даргын 2024 оны А/170 дугаар захирамжаар дүүргийн Мал эмнэлгийн тасаг, "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулж, үхсэн малын сэг зэмийг зөвшөөрөгдсөн цэгт зөөж, тээвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.