Налайх дүүрэг

ТАЛАРХАЛ

Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн 13 дугаар тойргийн сонгуулийн хорооноос санал авах ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

2024 оны 04 дүгээр сард тойргийн сонгуулийн хороог байгуулснаас хойш 70 гаруй хоногийн хугацаанд дүүргийн 14 хэсгийн хороонд 387 төрийн албан хаагч төрийн сонгуулиа өндөр хэмжээнд, хууль журмын дагуу амжилттай зохион байгуулж ажиллаа.

Сонгуулийн байгууллага, зохион байгуулалтыг дэмжиж ажилласан ажилтнуудыг салбараар нь ангилвал:

-Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн – 7

-Хэсгийн хорооны тоо – 14

-Хэсгийн хорооны бүрэлдэхүүн – 126

-Мэдээллийн технологийн баг, ажилтнууд –18

-Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд – 20

-Цагдаа, Онцгой байдлын албан хаагч- 100

-Эрүүл мэндийн салбарын ажилтан- 16

-УБЦТС ТӨХК Налайх төвийн ажилтан- 86 тус тус ажиллалаа.

Ирэх дөрвөн жилийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох нэр төртэй үүргээ хэрэгжүүлэн саналаа өгсөн Налайх дүүргийнхээ нийт сонгогчиддоо, тэднийг саналаа өгөх нөхцлийг бүрдүүлж, сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулсан 387 төрийн албан хаагч нартаа ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай!

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДАРГА Ж.АЛТАНГЭРЭЛ

Хуваалцах: