Налайх дүүргийн Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад итгэл сэтгэлээрээ зүтгэж, үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөн ажиллаж байсан ахмадууд болон шинэ залуу төрийн албан хаагчид та бүхэндээ “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
Төрийн албан хаагч Та бүхний Эх орныхоо хөгжлийн төлөө зориулж буй сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга,ажил үйлчилгээний бахдам үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол төрийн төрт ёсны түүхэн уламжлал үеэс үед мөнхөд бадран орших болтугай.
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Жамбалын АЛТАНГЭРЭЛ