Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, БНСУ-ын "Jinju" сургууль болон АШУҮИС-ийн Сувилахуй сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд зориулан ДОТОР, ХҮҮХЭД, АМНЫ ХӨНДИЙН эрүүл ахуйн чиглэлээр урьдчилан сэргийлэх ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТЫГ зохион байгуулна.
Тус үзлэгийг дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн Б байранд (шинэ сургууль) 2024 оны 07 дугаар сарын 17-оос 21-ний хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Цагийн хуваарь - 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагаас 17 цагийн хооронд, 07 дугаар сарын 18-аас 21-ний хооронд 09:00-17:00 цагийн хооронд үзлэг хийнэ.