Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Дүүргийн Засаг даргаас иргэдтэй хийх уулзалтын хуваарийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэд хүлээн авах өрөөнд иргэдтэй уулзлаа. Уулзалтад нийт 10 иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн.

Тус уулзалтын үеэр иргэд газрын зөрчлийг арилгуулах, ахуйн зориулалтаар газар эзэмших иргэдийн асуудлыг шийдвэрлэх, ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх, түрээслээд өмчлөх төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг санал хүсэлтүүдийг гаргасан.

Санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг хүргэж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах: