Налайх дүүрэг БНСУ-ын Нунсан хотын хамтын ажиллагааны хүрээнд Нунсан хотод газар тариалангийн чиглэлээр ажиллах улирлын ажилтны бүртгэл хийгдэнэ. Бүртгэл хийх ажлыг Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 2 давхарт байрлах Урлаг зааланд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.
Тавигдах шаардлага
- Налайх дүүргийн иргэн байх
- Солонгос хэлний зохих мэдлэгтэй байх
- БНСУ болон гадаадын бусад улсад хууль бусаар оршин суух буюу хилийн зөрчилгүй байхгүй
- 25-45 настай байх
- Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх /Е-mongolia лавлагаа авах/
Бүртгүүлэхэд шаардагдах материал
- Гадаад паспортын хуулбар /сүүлийн 1 жилийн байдлаар хүчинтэй байх/
- Хэрэв хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж, сурч байсан бол түүнийг нотлох холбогдох баримт бичиг, үнэмлэх, сертификатын хуулбар/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /Тухайн оршин суугаа хорооноос авах, E-mongolia тодорхойлолт байж болно/
Ажиллах чиглэл
- Гахай, тахианы фермд туслах ажилтан
- Гүзээлзгэнэ, юуцай, помидор, салатны навч, өргөст хэмх, сармис, сонгино, будааны тариалалт, үрсэлгээ, хураалт хийх туслах ажилтан
- Хүлэмжийн угсралт, ногооны талбайн цэвэрлэгээ хийх туслах ажилтан
Цалин, хөлс
БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагийн хөлс-9860 вон
Хориглох заалт
- 0-18 сартай хүүхэдтэй эмэгтэйчүүд
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Архаг хууч өвчтэй хүмүүс /Сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин гэх мэт/
Жич: Сонгон шалгаруулалтыг БНСУ-ын Нунсан хотын Ёнму Нонхёб ХАА-н холбооны төлөөлөл хийх бөгөөд бүртгэлд хамрагдсан иргэд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цагт Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 1 давхарт ярилцлагад орохыг анхаарна уу.