Налайх дүүрэг

БНСУ-ЫН НУНСАН ХОТОД АЖИЛЛАХ УЛИРЛЫН ГЭРЭЭТ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯРИЛЦЛАГА 18 ЦАГААС ХААГДЛАА

Налайх дүүрэг БНСУ-ын Нунсан хотын хамтын ажиллагааны хүрээнд Нунсан хотод газар тариалангийн чиглэлээр ажиллах бүртгэлд хамрагдсан иргэдийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 -18:00 цагийн хооронд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 1 давхарт ярилцлагад оруулж байна.

Сонгон шалгаруулалтыг БНСУ-ын Нонсан хотын Ёнму Нонхёб ХАА-н холбооны төлөөлөл хийж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэндийг голчлон анхаарч шалгаруулалтыг хийж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Хуваалцах: