2024 оны 08 дугаар сарын 01 нээс 08 дугаар сарын 2 нд шилжих шөнө орсон борооны улмаас дүүргийн хэд хэдэн газар үерт автсан нөхцөл байдал үүсээд байна.
Үерийн үүсэн нөхцөл байдалтай уялдуулан Дүүргийн онцгой комисс хуралдаж үерийн бүсүүдэд хүн хүч, техникийг 5 бүлэг болгон хуваарилан ажиллуулж байна.
Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7023-101 тусгай дугаарын утсанд нийт 14 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 3 дуудлагыг Уул уурхайн аврах 09 дүгээр ангид шилжүүлсэн бөгөөд тус ангиас 26 алба хаагч, 1 помп, 4 автомашинтайгаар дуудлагын дагуу ажиллаж 18 иргэний амь насыг авран хамгаалсан.
Тус хэлтсийн Эрэн хайх, аврах бүлэг болон ГТУА 28 дугаар ангийн 18 алба хаагч, 2 автомашин, 2 помптойгоор нийт 4 дуудлагаар ажиллаж 58 иргэний амь насыг авран хамгаалан ажилласан. 7 мэдээллийн дагуу иргэдэд зөвлөмж өгсөн.
Дүүрэгт үүссэн үерт өртсөн газруудад Налайх тохижилт ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Дээрх үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цаашид
1.УОК-оос хүн хүч, техникээр дэмжлэг үзүүлэх,
2.Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн ажиллах,
3.ЗХ-ний 014 дүгээр ангийн хүн хүч техник гаргах,
4.Дүүргийн төсөвт өөрчлөлт оруулж далан сувгийг хүчитгэх хэд хэдэн ажлуудыг хийхээр Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.