Налайх дүүрэг

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ АМБУЛТОРИ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбурхан өвчний шинж тэмдэг: Улаанбурхан нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, вирусын гаралтай, зөвхөн хүнээс хүнд халддаг хурц халдварт өвчин.

Нууц үе нь дундажаар 9-11 хоног. Энэ өвчний шинж тэмдэг илрэх хугацаа хэтэрхий их урт, заримдаа суларч сунжирсан улаанбурханы хувьд дөрвөн 7 хоног хүрч сунжрах ч бий. Энэ үедээ өвчин тараах нь улам ихсэнэ. Өвчин цочмог байдлаар өндөр халуурах (39°-40°С), бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг.

Стимсоны гурвал хам шинж:

Нэгдүгээрт: Ринит

Хоёрдугаарт: Ларингит

Гуравдугаарт: Коньюктивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг.

Энэ үед нь амны хөндийд нарийвчилсан үзлэг хийж, улайх үрэвслийн үед нь л оношийг эрт тавих нь маш их ач холбогдолтой.

Хамар залгиурын үрэвсэлд, найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна.

Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө.

Нүдний үрэвсэлд: нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна.

Хуваалцах: