1. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, үзлэг шалгалтыг зохион байгуулан, шинээр хийгдэж байгаа гоёлын гэрэлтүүлгийг чанартай хийж гүйцэтгэх, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг Чимэглэлийн алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
2. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны 50м хүртэлх зам талбай, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж доторх хог, хаягдлыг түүж цэвэрлэх, орчны тохижилтын ажлыг сайжруулах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Дүүргийн хэмжээнд “Эко мобилет” аяныг өрнүүлж, иргэд олон нийтийг дугуй унах тээврийн тогтвортой төрлийг сонгох зэрэг уриалгад нэгдүүлж, шинэ ажил санаачлах (байгууллагынхаа урд дугуйн зогсоолтой болох гэх мэт), сурталчлах ажлуудыг зохион байгуулах, (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
4. Төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, дотоод хяналт шалгалтаа сайжруулах албан даалгавар гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллуулах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
5. Гэр хороололд хоёр дахь түүхий эд буюу төмөр, бусад зүйлийг худалдан авч байгаа газруудад цацрагийн хэмжээг шалгаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргаж танилцуулах, оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгах, газрыг чөлөөлөх ажлуудаа эрчимжүүлэх. (Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Дүүргийн удирдлагууд өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ хот нийтийн аж ахуй, нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон явган хүний зам талбайн нөхцөл байдалтай газар дээр нь явж ажилласан талаар дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.