Налайх дүүрэг

2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гэр болон байшингийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох болон хөрсний бохирдлоос сэргийлэх био жорлон бүхий танилцуулгыг бэлтгэж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/988 дугаар захирамжаар батлагдсан Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. (Цагдаагийн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Дүүргийн хэмжээнд “Эко мобилити аян”-ы талаар уриалгыг түгээх танилцуулгыг бэлтгэж,  иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах, (нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Жолооч нарыг авто замын хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдөж, татвар, торгуулиа цаг хугацаанд нь төлөх соёлыг нэвтрүүлэх уриалах ажлуудыг зохион байгуулах.  (Цагдаагийн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

5. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. (Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, хороод, Боловсролын хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг чанар, стандартын дагуу хийлгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, Налайх Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж,  цас хайлуулах давс, бодис худалдан авах эрхийг дүүргүүдэд шилжүүлж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Дүүргүүд өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд борооны улмаас эвдэрч гэмтсэн автозам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Хотын аж ахуйн ажил үйлчилгээнд шинээр худалдан авах, нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизмуудын судалгааг гаргаж, төсвийн тодотголд тусгуулах талаар бэлтгэл ажлыг хангах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Дүүргийн ногоон байгууламжууд дахь зүлэг, шарилж, мод, бут, автозамын нэгдүгээр эгнээ дагуу ургасан модыг засаж жигдлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Дүүргийн хэмжээнд хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бүрэн барагдуулж, хуулийн хугацаанд нь иргэнд хариу өгч ажиллах, (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

  1. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын зураг, төсөв, ажлын даалгавар байхгүй төсөл, арга хэмжээний техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар, болон бусад шаардлагатай мэдээллийг холбогдох Захиалагчийн хяналт тавих байгууллагуудаас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт яаралтай хүргүүлэх, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан:Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

  1. Дүүргийн боловсролын байгууллагууд сурагчдадаа байгаль орчныг хамгаалах хандлагыг зөв төлөвшүүлэх зорилгоор Экологийн боловсрол олгох сургалтын бэлтгэл ажлыг хангах, мэргэжлийн багш, сургагч багш нараар сонирхолтой хичээл оруулахад анхаарч ажиллах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

  1. Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн болон цэцэрлэг, сургуулиудын хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг хийж, эвдрэл гэмтлийг даруй засаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, цэцэрлэг, сургуулиуд, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: