Налайх дүүрэг

2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран гадна орчны тохижилтын ажлуудыг эхлүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, эмх цэгцгүй ургасан ургамал, бут сөөгийг цэгцлэх ажлуудыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч ажиллах. (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Налайх Дулааны станц” ТӨХК, УБЦТС ТӨХК –ийн Налайх төв, Чандмань Налайх ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт харьяаллын дагуу хүүхдүүд  хамрагдаж чадахгүй байгаа тухай иргэдийн гомдол их байгааг  анхаарч, шуурхай шийдвэрлэж ажиллах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороод, сургууль, цэцэрлэгүүд, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

5. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, маск зүүлгэх ажлыг зохион байгуулах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

6. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын ажлуудыг дүүргүүдийн хөрөнгө оруулалтын ажлуудтай уялдуулан зохион байгуулж ажиллах (Санхүү төрийн сангийн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

7. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир

 

8. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

 

9. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, дүүргүүд давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлаа шуурхай зохион байгуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг

10. Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд нийслэл хотод үйлчилгээ үзүүлж байгаа шатахуун түгээх станцын гадна талд модон жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулж танилцуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

11. Ажил нь эхэлсэн дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах.(Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: