Налайх дүүрэг

2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Нийслэлийн 2025 оны төсвийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Дүүргийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулах. (Дүүргийн төсөвтэй уялдуулж, өмнө дуусаагүй ажлаа дуусгах, өмнө нь хийсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайг шинэчилж засварлах,) (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

2. 2025 онд замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын ажлууд болон хорооллын дундах авто замын засвар, шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлэх, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

3. Хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтран ажиллах санал ирүүлж, шинээр сонгон шалгаруулалт зохион байгуулах. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Хот нийтийн аж ахуйн байгууллагуудад байгаа давс, бодисын чанар стандарт хяналт шалгалт хийж дүнг дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

5. Дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг

  1. Давс, бодисын нөөц бүрдүүлэх, нөөцлөх агуулах сав бэлтгэх, давс бодисын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, түүнд хяналт тавьж ажиллах, хот тохижилтын компаниудынхаа машин техник, бэлэн байдлыг сайтар хангуулж, засвар үйлчилгээг хийлгүүлэх. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1.  2025 онд хийгдэх үерийн ус зайлуулах шугам сүлжээ, сэлбэ, дунд голыг тохижуулах, шинээр хийгдэх авто замуудад усны хаялаг зэргийг хийхэд шаардлагатай зардлын тооцоо, судалгааг боловсруулж танилцуулах.  (Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ажхуйн хэлтэс, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

  1. Ковш, цас түрэх, зам цэвэрлэх авто машин, усны авто машины худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж дуусгах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9.48-67 дугаар байрны зоорины давхрын бохирын усны шугам, 40, 41 дүгээр байрны халуун хүйтэн усны шугам сүлжээг түргэн шуурхай, чанартай хийж дуусгах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10.Дүүргийн хэмжээнд явган зам, авто замын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч, хашаа хайс доторх цэцэрлэгжүүлэлт, унасан навч, хог хаягдлыг цэвэрлэх, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: