1. Дүүргийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх, (Санхүү төрийн сангийн хэлтэс, төсөв төвлөрүүлэгч байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
2. Зогсоол хөтөлбөрийн хүрээнд том оврын тээврийн хэрэгслүүдийг иргэдийн суурьшлын бүсээс гаргах, том оврын тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хүрээг өргөжүүлэх асуудлыг судалж танилцуулах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн сургалтад хамруулах, (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
4. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдал болон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг талаар дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
9. Дүүргийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах зорилгоор иргэн, албан хаагчийн хэрэгцээ шаардлагад уялдуулж, өргөдөл, гомдлын нэгдсэн системийг үнэлэх, дүгнэх, сайжруулах саналыг хүргүүлэх, (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Архивын хэлтэс, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
10.Дүүргийн хэмжээнд Хөдөлмөрийн улсын үзлэг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах, чанартай зохион байгуулж гүйцэтгэх, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагаас
өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.