1.2025 оны төсвийн төсөл боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах, дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж, орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах, (Санхүү төрийн сангийн хэлтэс, төсөв төвлөрүүлэгч байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
2.Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх гүүрэн байгууламжуудын засвар, арчлалтыг шинэ бодлого гартал хариуцаад зохион байгуулах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3.Хог хаягдлыг ангилах ажлыг нэвтрүүлэх. Үүнд: Байшин хороолол дундаа суурин буюу газар ухаад хогийн сав байрлуулах, Гэр хорооллын 2 гудамжны үзүүрт нь хогийн тэвшнүүд байршуулах гэх мэт, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4.Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж торгуулаа төлөөгүй, тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, татвар, даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлах болон хөдөө, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
5.Хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг дүүргүүдэд хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байгаа эсэхэд Нийслэлийн холбогдох газруудаас газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцах ажил зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг хангах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
6.Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
7.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг завсарлуулах ажлыг эрчимжүүлж, дуусгах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Ц.Тунгалаг
8.Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулаан инженер хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах үзлэг шалгалтыг тогтмол хийж ажиллах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Дулааны станц ТӨХК, УБЦТС ТӨХК-ийн Налайх төв, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
9. Зөвшөөрөлгүй авто зам, явган зам сэтэлсэн газруудад шалгалт хийж хариуцлага тооцож ажиллах, Замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, засварлах ажлуудыг зохион байгуулах, (Цагдаагийн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Үүрэг даалгаврын биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас
өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.