Налайх дүүрэг

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙГ ЕБС-ИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Их хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2024 оны “Удирдамж батлах тухай” А/413, А/151 дүгээр тушаалаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулна.

Дүүргийн Засаг даргын 2024 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/295 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-нд хуралдаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг дүүрэгт явуулах төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, гэрээ байгууллаа.

Уулзалтад:

- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар

- Налайх Эрүүл мэндийн төв

- Дүүргийн Боловсролын хэлтэс

- Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

- Голомт цогцолбор сургууль

- Эрдмийн оргил цогцолбор сургууль

- 119 дүгээр сургууль

- 109 дүгээр сургууль

- 103 дугаар сургууль

- 160 дугаар сургууль

- “Чандмань эрдэнэ” сургууль

- “Хос уянга” сургууль

- “Нарны эрч” Өрхийн эрүүл мэндийн төв

- “Амь эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төв

- “Ачлал Налайх” Өрхийн эрүүл мэндийн төв

- “Суварга Налайх” Өрхийн эрүүл мэндийн төв

- “Хануд” шүдний эмнэлэг

- “Аурора” шүдний эмнэлгийн дарга, ажилтнууд оролцлоо.

Хуваалцах: