Налайх дүүрэг

“Ногоон бүс” төслийн хүрээнд

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Ногоон бүс” төслийн хүрээнд дүүргийн алслагдсан 5 дугаар хороог “Ногоон хороо” болгох зорилгоор Налайх дүүрэг дэх “Төрийн банк” салбартай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, тус банкны 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй хар цэг болох 4 цэгт БНХАУ-д үйлдвэрлэсэн “ДАХУО” брендийн нийт 7 ширхэг камер, бусад тоног төхөөрөмжийн хамт суурилуулах ажлыг “Дата камер лүүк” ХХК-иар гүйцэтгүүлж, нэгдсэн хяналтыг тус хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд холбож ажиллалаа.

Хуваалцах: