Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь хүний тархины үйл ажиллагаанд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж, сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэж буй нь тогтоогдсон. Ялангуяа өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхи, никотинд донтох эрсдэл эрс нэмэгддэг байна.
Иймд худалдаа, үйлчилгээний байгууллагууд 18 насанд хүрээгүй хүүхдэд утаат тамхи худалдахгүй байх, гэр бүлийн хараа хяналтыг сайжруулж, эрсдэлээс сэргийлье.