Налайх дүүрэг

“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 

 Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аяныг 2024 онд дэлхий нийтээрээ “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье”” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

 Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор өрнүүлэн ажиллаж байна. 

Аянд нэгдэж идэвхитэй үйл ажиллагаа зохион байгуулан ажиллахыг нийт байгууллагууддаа УРИАЛЖ БАЙНА 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Хуваалцах: