Налайх дүүрэг

"БИДНИЙ НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийн хүрээнд өнөөдөр дүүргийн 8 хорооны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Бидний нэг өдөр" өдөрлөг Спорт цогцолборт явагдлаа.

Дээрх өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урлаг, соёл, биеийн тамир спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж нийгмийн амьдралд тэгш хамруулах зорилго дор явагдлаа.

Өнөөдрийн үйл ажиллагааг Дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, НЭМТ, Спортын хороо, Соёлын ордон, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, 8 хороод, Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, ТББ-ууд оролцлоо.

Хуваалцах: