1. Халиа дошин болон үүсэх эрсдэлтэй цэгүүдэд урьдчилсан үзлэг шалгалт хийх, айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, холбогдох арга хэмжээ авах, халиа дошин байнга үүсдэг байршлууд, өртсөн айл өрхийн тоо, нүүлгэх, чөлөөлөх асуудал болон тэдгээрт шаардлагатай төсөв тооцооллыг гаргаж танилцуулах, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
2. Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төвд системийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан цаашид төсвийн хөрөнгөөр худалдан авч буй хяналтын камер, дэд системүүдийн техникийн тодорхойлолт, үзүүлэлтийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр хянуулж, нэгдсэн чиглэл арга зүйгээр ажиллах, (Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ худалдааны газар нь МУ-ын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын холбогдох шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн тайлан мэдээг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт албан бичгээр ирүүлэх, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. 2024 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) –ийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор багтаан мэдүүлж баталгаажуулан, баталгааны маягтаа Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ үү. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
5. 2025 оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, төсөв төвлөрүүлэгч байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтэс Г.Бат-Очир
6. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөх ажлуудын бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах. (Санхүү төрийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
7. “Шуурхай штаб”-ыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах. (Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
8. Дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт,
бүтээмжийг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
9. Дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удуирдлагад хариуцлага тооцож ажиллах. (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга
10. Дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
11. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
12. Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас орсон тухай бүр нь цаг хугацаа алдалгүй ажлаа шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
13. Дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа тул цэргийн насны албан хаагчдаа идэвхтэй хамруулах, хороо тус бүрээр бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, (Хороод, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Цэргийн штабын дарга Б.Пүрэвдорж
Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 15 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.