Налайх дүүрэг

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны реформ-бидний шийдэл” сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдын судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийн шалгаруулалтыг зарлаж байна.

Төрийн албан хаагчийн бүтээл нь Монгол Улсын төрийн албаны реформыг чанаржуулах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, хариуцлагажуулах, инновац, технологийн шийдлийг төрийн албанд нэвтрүүлэхэд чиглэсэн, өргөн агуулгыг хамарсан байна.

Бүтээлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт багтаан research@csc.gov.mn цахим хаягаар Төрийн албаны зөвлөл хүлээн авна.

УДИРДАМЖ: https://www.csc.gov.mn/content/677cbc7bbbd2a3044b2bebf0

Хуваалцах: