Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Архины шалтгаант эмгэгийн илрүүлэг ба тусламж, үйлчилгээний уялдаа" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Налайх, Багануур, Багахангай дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаагийн ахлагч нар зэрэг 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.