Нийслэлийн Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын барилга, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын “Жэжян Шинбан” холдинг групптэй өнөөдөр Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, “Жэжян Шинбан” холдинг группийн Захирал Чэнь Чян нар санамж бичиг байгуулан гарын үсэг зурлаа.
Дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр санамж бичиг байгуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ: Налайх дүүрэг маань 2025 оноос эхлэн 100 жилийн шинэ түүхийн хуудсыг нээж байна. Налайхчууд бид хамтдаа ‘’Налайх – Шинэ хот’’-ыг хөгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
“Жэжян Шинбан” холдинг групп нь Хятадын Ханжөү хот, Вэнжөү хотуудын бүтээн байгуулалтад гар бие оролцож өндөр технологийн үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн хот болгон хөгжүүлсэн юм.
‘’Налайх – Шинэ хот’’ бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг өргөжүүлж, улсын зэрэглэлтэй эдийн засгийн тусгай бүс, дэд бүтцийг бий болгон орчин үеийн хот болгон хөгжүүлэх эхлэл тавигдлаа.