Налайх дүүрэг

2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангаж, худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах; (Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

2. Ерөнхий боловсролын хичээлийг эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, сургалтын байгууллагын суралцагч, багш, ажилтан, албан хаагчдыг дотоод орчинд амны хаалтыг тогтмол зүүлгэх, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмж, зааврыг хэрэгжүүлэх, захирамж гаргах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

3. Хүнсний, бараа, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандарт, сав баглаа боодлыг битүүмж, шаардлага хангуулах,  аюулгүй байдлыг хяналт шалгалтын ажлуудыг шуурхай зохион байгуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

4. Эрүүл мэндийн байгууллагуудын гадна орчны аюулгүй байдал болон дотоод орчны  угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавж, мэрэгч устгалын үйл ажиллагаанд онцгой анхаарч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх Эрүүл мэндийн төв, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

5. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой цаг үеийн бодит мэдээ, мэдээллүүдийг хянах самбарт /дашбоард/ хийх ажлыг зохион байгуулж, танилцуулах. (Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс М.Баттулга

6. Эрүүл мэндийн байгууллагууд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд соён гэгээрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ зохион байгуулах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Налайх Эрүүл мэндийн төв, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Боловсролын хэлтэс, ЕБС-ууд, цэцэрлэгүүд)

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг

7. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах. (нийт байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

8. Теле камерын дэд төвүүдийг Нийслэлийн теле камерын нэгдсэн төвтэй холбогдох ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.(Цагдаагийн хэлтэс, Налайх Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

9. Дүүргийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, танилцуулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

10. Цас мөс, хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих улсын байцаагч ажиллуулах бүтэц орон тооны асуудлыг зохицуулах захирамж гаргах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

11. Ил задгай хог хаягдал хөглөрч, хүмүүсийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбоотой хог хаяхыг хориглосон цагийн хуваарийг зохицуулсан захирамжийн төслийг боловсруулах. (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

12. Золбин нохой, муур устгах ажлуудаа эрчимжүүлэх, хэрэгжилтэд Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

            13. Суурьшлын бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хөдөө аж ахуйн тасаг, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

14. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хотын стандартыг мөрдүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчилтэй аж ахуйн нэгжийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах.(Тохижил, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

15. “Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

16. Хог ихээр хаядаг байршлуудад хяналтын камер суурилуулах ажлыг зохион байгуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, холбогдох байгууллагууд)

Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт

Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: