1. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад оруулах саналаа Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Дэд бүтэц, хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлэх, (Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
2. Дүүргийн хэмжээнд хот тохижилтын чиглэлээр тоног, төхөөрөмж худалдан авах ажлуудыг эрчимжүүлэх, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал болон хөв цөөрөм байгуулах төлөвлөгөөг дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Үүнд: Хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нохой, муур устгах, мал гаргах зэрэг (Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Дүүргийн хэмжээнд 2025 оны 2, 3, 4 дүгээр саруудад соён гэгээрүүлэх чиглэлээр урлаг, соёлын арга хэмжээ, спортын тэмцээн уралдаан, наадам зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Соёлын ордон, Спорт хороо, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
6. 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрийн байгууллагууд “Налайхын мэдээ” хэвлэл, мэдээллийн албатай гэрээ байгуулах, (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
7. Сар шинийн баярыг угтаж дүүрэгт олон жил ажилласан, хөдөлмөрийн баатар, алдар гавьяат ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөө гаргах, (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Ахмадын хороо, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтэс Г.Ариунбулаг
8. Нийт байгууллагууд хавар, намрын мод тарилтын үеэр нарс, гацуур гэх мэт (ой модонд ургадаг мод) тарихгүй байхыг анхаарч, дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн алба мэргэжлийн арга зүйгээр хангаж, төлөвлөгөө гарган ажиллах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
9. Эрдмийн Оргил сургуулийн хажуугийн чөлөөлсөн талбайг өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулах ажлын санал гаргаж, судалгаа хийж танилцуулах, (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эрдмийн оргил сургууль, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Содон орон сууцын СӨХ, 8 дугаар хорооны ажлын алба, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Д.Оюунбилэг
10. Өмчийн маргааны асуудал, орон сууцад хамрагдах хүсэлтэй албан хаагчдын тоон судалгаа зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлаар ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бат-Очиртой уулзаж хэлэлцэх асуудлаар санал өгөх, (нийт байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Бат-Очир
11. Аж ахуйн нэгжийн хог хаягдлыг оройн цагаар ачиж тээвэрлэх зохицуулалтыг судалж, танилцуулах, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
12.Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан зам талбайн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, арилгах ажлаа эрчимжүүлэх, (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, хороод, холбогдох байгууллагууд)
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
Үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн С.Энхжаргалд ирүүлнэ үү. Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.