Налайх дүүрэг
1. Нийслэлийн 2026 оны төсөв батлагдахтай холбогдуулан дараах ажлуудын бэлтгэл хангах. Үүнд:
-Хөрөнгө оруулалтын ажлуудын эрхийг шилжүүлж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
-Хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний ажлын тоо, хэмжээ, задаргааг гаргах;
-Газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах;
/Санхүү төрийн сангийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
2. Худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл олгохтой холбоотой гомдол мэдээлэл хүлээн авах утас ажиллуулах, үйлчилгээний зөвшөөрөл олгох явцад хяналт тавих. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
3. Нийтийн байрнуудад хяналт шалгалт зохион байгуулах. /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 8 хорооны Засаг нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
4. Оршуулгын газрын үйл ажиллагааг цэгцлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийг боловсруулах, үе шаттайгаар нүүлгэх, 8 хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
5. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
6. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны “Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай” 01, 02, 03, 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх. /Хууль, эрх зүйн хэлтэс, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
7. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд, шуурхай шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих. / ТЗУХ, Нийт байгууллагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
8. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /СТСХ, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
9. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нэгтгэх, тайлагнах. (Санхүүжилтийн эх үүсвэр болон мөнгөн дүн, нотлох баримтын хамт) /Хууль эрх зүйн хэлтэс, ТЗУХ, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бат-Очир
10. Засгийн газрын 2025 оны “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
11. Цэцэрлэг, сургуулийн суралцагч, багш, ажилтан нэг бүр амны хаалт заавал зүүх, гар угаах, ариутгах боломжийг бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
12. Иргэн нэг бүр хүн олноор төвлөрдөг орчин, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалтыг заавал зүүж, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
13. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар зогсоох тухай албан бичгийг холбогдох яам, төрийн захиргааны төв байгууллага, бусад байгууллагуудад хүргүүлэх /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
14. Ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн
15. Явган хүний замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, Нохой, муур барих ажлыг шуурхай зохион байгуулах /Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт
-Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийн орчин бүрдүүлэх, тохижуулах ажлыг зохион байгуулах /Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Дүүргийн менежер С.Ялалт