Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД 2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар

Үндсэн хэрэгжүүлэгч

Хамтран хэрэгжүүлэгч

Хяналт тавих

1

Засгийн газрын 2026 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу өөрсдийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний мэдээллийг  services.khurdan.gov.mn   цахим системд 04 дүгээр сард багтаан бүртгэх ажлыг зохион байгуулах.

ХХҮХ

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

2

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ажлаа  нийслэлийн салбар зөвлөлтэй уялдуулан шаардлагатай зардлын тооцоо, судалгааг гарган шийдвэрлэж, үр дүнг тооцож ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

 

Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

3

Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах.

Худалдан авах ажиллагааны алба

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн менежер С.Ялалт

4

Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүйгээс удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд ажлын тоо хэмжээгээ яаралтай гарган Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлэх.

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Худалдан авах ажиллагааны алба

Дүүргийн менежер С.Ялалт

5

Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол болон эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх.

Хууль эрхзүйн хэлтэс

Онцгой байдлын хэлтэс

 

Хороодын Засаг дарга нар

ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

6

ЭМТ-д нэмэлтээр эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи, согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх.

Эрүүл мэндийн төв

НХХ

 

Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

7

Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх.

Цагдаагийн хэлтэс

ХЭЗХ

ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

8

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх.

Цагдаагийн хэлтэс

ХЭЗХ

ЗДТГ-ын дарга Г.Бат-Очир

9

Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригадыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах.

Чандмань Налайх

Дулаан станц

УБЦТС

Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн менежер С.Ялалт

10

Хот, нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлэх. Үүнд:

-Хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх;

-Гудамж, талбайн гэрэлтүүлгийн хэвийн байдлыг хангах;

охой, муур устгах;

-Нийслэлээс мал гаргах.

Налайх Тохижилт үйлчилгээ

Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба

 

ХХҮХ

ХСТНААХ

Дүүргийн менежер С.Ялалт

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2026 оны 02 дугаар сарын 26ы өдрийн 15:00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа-д ERP системийн зурвасаар  ирүүлнэ үү.

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг илгээхдээ холбогдох ажлын нотлох баримт (баталсан тушаал, төлөвлөгөө), зураг, илтгэх хуудсыг хамт ирүүлнэ үү.

Хуваалцах: