Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар

Үндсэн хэрэгжүүлэгч

Хамтран хэрэгжүүлэгч

Хяналт тавих

1

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр гаргасан Засгийн газрын 2026 оны 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Эрүүл мэндийн төв,

ӨЭМТ-үүд

Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

2

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг нэгдсэн цахимд шилжүүлсэн, бизнесийн орчныг дэмжихтэй холбогдуулан гаргасан 2026 оны 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, тайлагнаж, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж  ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

-

Дүүргийн Менежер С.Ялалт

3

Зуслангийн ногоон бүсэд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Үүнд:

  • Нийтийн тээврийн үйлчилгээ, нэмэгдүүлэх;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
  • Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх;
  • Хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх;
  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс

Налайх тохижилт үйлчилгээ

Гэрэлтүүлэг чимэглэлийн алба

Дүүргийн Менежер С.Ялалт

4

Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын өдрүүдэд үргэлжилсэн болон их хэмжээний бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах.

Онцгой байдлын хэлтэс

 

ХСТНААХ

Дүүргийн Менежер С.Ялалт

5

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, жуулчдад ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

-

Дүүргийн Менежер С.Ялалт

6

Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд үйл ажиллагааны процессын зураглал боловсруулж, үйлчилгээний үе шат, дарааллыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллах.

ТЗУХ

Хороодын Засаг дарга нар

Тамгын газрын дарга Г.Бат-Очир

7

Зуны улиралд дулаан хангамжийн шугам, тоноглолд засвар хийх ажлын хүрээнд хэрэглээний халуун ус хязгаарлах мэдээллийг иргэдэд урьдчилан шуурхай хүргэж, хуваарьт ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулан, хэвийн үйл ажиллагааг хугацаанд нь сэргээхэд онцгой анхаарч ажиллах.

Дулааны станц

 

Чандмань Налайх

-

Дүүргийн Менежер С.Ялалт

8

Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өгч байна.

 

-Сурагчдыг зөвхөн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид, насанд хүрсэн хүнд гараас гарт биечлэн хүлээлгэн өгч ангийн багш, жижүүр хяналт тавьж, бүртгэл хөтлөх

-Элсэлтийн шалгалт зохион байгуулагдах сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, шалгалтын анги, танхим, суудлын зохион байгуулалтыг стандартын дагуу бэлтгэх.

-Байгууллагын барилга байгууламж, анги танхим, цахилгаан, дулаан, ус хангамжийн аюулгүй байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

-Галын аюулгүй байдал, камер, дохиолол, харуул хамгаалалтын бэлэн байдлыг хангаж ажиллах.

-Амралтын хугацаанд ажиллах жижүүр, ээлжийн хуваарийг баталж мөрдүүлэх

-Сурагч, хүүхдүүдэд зуны амралтын хугацаанд зам тээврийн осол, усны осол, ахуйн хүрээний аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлэх.

-Цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүр шуурхай хүргэж, холбогдох дээд байгууллагатай уялдаа холбоотой ажиллах.

 

Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд

Боловсролын хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах: