Налайх дүүрэг

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр гэрээ үзэглэх арга хэмжээ боллоо.
Хамтын ажиллагааны гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 4 өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай байгуулсан юм. 
Өнгөрсөн 2018 онд ӨЭМТ-үүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 86,7 хувийн гүйцэтгэлтэй дүгнүүлсэн байна. Дүүргийн удирдлага болон Эрүүл мэндийн төвийн зүгээс ч өнгөрсөн онд өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган бодлогоор дэмжиж ажилласан байна.
Энэ онд Налайх дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орохоос гадна дүүрэгт хэрэгжүүлж байгаа гэрт хүрэх үйлчилгээг илүү өргөжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхаарах, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг эрүүлжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлээр томоохон зорилтууд тусгагджээ.

Хуваалцах: