2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх. /ТЗУХ, Газрын алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. Үүнд: Тохижилтын ажлын чанар гүйцэтгэл болон соёлын өвийг хамгаалж ажиллах. /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадавхжуулах ажлыг зохион байгуулах. /ТЗУХ, нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Нутгийн захиргааны байгууллага 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах. /ТЗУХ /
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлж ажиллах.
Анхаарах зүйл: • “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад анхаарах, • Дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хариуцах байгууллага, төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэрийг тодорхой, шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр нь үндэслэлтэй, бодитой байх, • Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байх, /ТЗУХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хэрэгжүүлэх шилжих хөрөнгө оруулалт болон их засвар, тоног төхөөрөмжийн саналаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх. /СТСХ, Хот төлөвлөлтийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Төсвийн орлогын төлөвлөгөөг 06 дугаар сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх. / Татварын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
2019 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах зорилгоор мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын явцад гарсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын бүхий л үе шатуудад хяналт тавих, эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ хугацаанд нь ажлын хэсэгт хүргүүлж байх
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Хороод өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны тохижилтын судалгааг хороо, гудамж талбай, сууц өмчлөгчдийн холбоо тус бүрээр гаргаж 2019 оны 06 дугаар сарын 10-ны дотор ирүүлэх,
2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ны хүртлэх хугацаанд өнгө үзэмжгүй хайс хашааг буулгаж цэгцлэх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн болон орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аян өрнүүлж ажиллах. /ТНҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хорооны Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
2019 оныг “Иргэдийн оролцоотой – Хөгжлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/112 дугаар тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд зарлаж байна.
Иймд байгууллагууд “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж 06 дугаар сарын 14-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэст ирүүлэх.
ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:
06 дугаар сарын 25-ны зөрчилтэй байгууллага, хороод гудамж талбай болон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, засаж сайжруулах ажлыг хийж дуусгах, Мэргэжлийн хяналтын хэлтсээс албан шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажиллах /байгууллага, хороод/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:
Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах /нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:
Цонжинболдог явах зам дагуух үйлчилгээ болон малчин өрхөд хяналт тавьж ажиллах /5 дугаар хороо/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлөлтийг эрчимжүүлэх, /Татварын хэлтэс/
Утас: 91989008