Налайх дүүрэг

06 САРЫН 25-НЫ ШУУРХАЙД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулж, шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Удаашралтай байгаа худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Өнгө үзэмжгүй, чанарын шаардлага хангахгүй, зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажлыг зохион байгуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны Б/483 дугаар захирамжийн дагуу эхний хагас жилийн мэдээ мэдээллээ НЗДТГ-т 2019 оны 06 дугаар сарын 27-ны дотор хүргүүлэх 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулж, үүрэг даалгаврын хяналтын картыг бүрэн хөтөлж хэвшүүлэх.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэл, чанарт тогтмол хяналт тавих.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгасан байх.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 14:

Өвлийн улиралд инженерийн шугам, сүлжээ болон бусад асуудлаар хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн эрсдлийн нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 15:

Байгаль орчны багц хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд хийгдэж буй дараах ажлуудыг шалгах, үнэлэлт дүгнэлт гаргах.

• Усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавих, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих.

• Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих.

• Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах.

 

2019 оны 06 сарын 25-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 07 сарын 04-ний өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

Хуваалцах: