2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Нийт байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас EDoc системээр ирүүлж байгаа албан бичгийн шийдвэрлэлтэд анхаарч ажиллах. /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, худалдаа үйлчилгээнд хяналт тавьж ажиллах. /ТНҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, хороо тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах /Хот төлөвлөлтийн хэлтэс, СТСХ, Эрх шилжүүлсэн байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх. /СТСХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Дүүргийн нутаг дэвсгэрт иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хороод, нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. / Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Баяр наадмын өдрүүдэд:
• Нийт байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
• Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах.
• Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах.
• Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/
2019 оны 07 сарын 09-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 07 сарын 18-ний өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008