2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Хариуцсан ажилдаа эзэн нь байж, тогтмол хяналт тавьж ажиллах
2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засварын ажлын хүрээнд:
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах Хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах.
- “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах.
- Сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах.:
- Сурагчдын автобусны аюулгүй байдалд хяналт тавих Орон нутгаас их дээд, сургуульд суралцах оюутаны хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан:
Нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
- Архи, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилдэг газруудад хяналт тавьж ажиллах.
- Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах
- Нийтийн тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах /НХХ, БХ, ТНҮХ, ХТХ ,ЦХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих,
- Гэр хорооллын айл өрхийн амьдрах орчны судалгааг гаргаж дуусгах,
- Орон тооны бус ажилтнуудын судалгааг хийх, Түүхий нүүрстэй холбоотой зөрчлийг мэдээлэх, үйл ажиллагаанд хяналт тавих,
- Агаар, орчны бохирдлыг бууруулах хууль, бодлого шийдвэрийг сурталчлахад дэмжиж ажиллах,
- Иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлэх.
- Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг 08 дугаар сарын 15 гэхэд жигдрүүлэх.
- Халаалтын зуух ашиглаж буй байгууллагуудыг цахилгаан, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох, шүүлтүүр тавих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэхэд хамтарч ажиллаж, дулаанны алдагдлыг буруулах /ХТХ,ТНҮХ, МХХ нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах
- Байгууллагууд хороондоо уялдаа холбоотой ажиллах
- Дүүргээс зарлагдсан тендертэй холбоотой асуудлаар дараагийн шуурхайд мэдээлэл өгөх. Хичнээн тендер зарлагдсан, хэдэн гэрээ хийсэн, зарлагдаагүй тендер хэд байгаа
/ Хот төлөвлөлтийн хэлтэс , Боловсролын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь хангаж ажиллах.
- Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 08 дугаар сарын 15-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөх, зам дээр бодис, давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулах.
- Гэр, амины орон сууцны байшингийн дулааны алдагдалыг бууруулах талаар сургалт, суртачилгааны ажлыг үе шаттай зохион байгуулах.
- Засгийн газрын 2019 оны Төв, суурин газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 270 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах /Нийт байгууллагууд, ТНҮХ, ХТХ Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, түргэн үйлчилгээний цэгүүдээр худалдаалж байгаа бүтээгдэхүүнд эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанарт хяналт тавьж ажиллах. /ТНҮХ, МХХ, ЦХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, авто зам болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээ зэргийг тогтмол зохион байгуулах, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах. /ХТХ, ТНҮХ, Хороодын Засаг дарга нар /
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд хуваарийн дагуу зохион байгуулж тайлан мэдээг холбогдох хугацаанд ирүүлэх /Нийт байгууллагууд/
2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 08 сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008