Налайх дүүрэг

08 сарын 20-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж үйл ажиллагааг 2019.09.01-ны дотор эхлүүлэх. /НХХ, Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд нийслэл, дүүргийн Удирдлагуудыг хуваарийн дагуу оролцуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /НХХ, Боловсролын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Сургууль, цэцэрлэгийн зарлагдаагүй засварын ажил болон гэрээ байгуулах шатанд байгаа ажлыг яаралтай хийлгэж дуусгах. /НХХ, СТСХ, Боловсролын хэлтэс, Сургууль, Цэцэрлэгүүд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Дүүрэгт хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах талаар санал боловсруулж танилцуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, СТСХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дүүрэгт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлуудыг зохион байгуулах /Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Үргэлжилсэн борооны улмаас их хэмжээний ус тогтож эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Дүүргийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын байдалд дүгнэлт хийж, дараагийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах.

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Орон сууцны хороолол дундах тохижуулах шаардлагатай тоглоомын талбайн байршил, одоогийн нөхцөл байдлын талаарх фото зураг бүхий нэгдсэн судалгааг гаргаж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор хүргүүлэх /ТНҮХ, СТСХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Дүүрэгт хийгдсэн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын талаар иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах /Чандмань Налайх ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өвс болон давс, бодисын нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах /ТНҮХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

“Шарилжгүй Налайх” аяны хүрээнд бүх байгууллага орчны 50 м газрын зэрлэг ургамлыг зулгаах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Дараагийн шуурхай зөвлөгөөнд дараах чиг үүргийн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон өвөлжилтийн бэлтгэлжилтийн талаар мэдээлэл бэлтгэж танилцуулах /Налайхын Дулааны станц ТӨХК, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

 

 

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 08 сарын 29-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: