Налайх дүүрэг
Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12, 11 дүгээр зүйлийн 11.1.5, 12 дугаар зүйлийн 12.8.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны "Хүүхэд бүр цэцэрлэгт" зорилтын хүрээнд “Цахим бүртгэл, элсэлт зохион байгуулах ажлын зөвлөмж, цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт зохион байгуулах" зөвлөмжийн дагуу цэцэрлэг бүр комисс байгуулан, журам боловсруулсан.
Энэ хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд СӨБ-д хамрагдах 2-5 насны 447 хүүхдийг шинээр элсүүлэх хяналтын тоог гарган, төрийн өмчийн 8 цэцэрлэгт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10-11 цагийн хооронд зохион байгууллаа гэж Налайх дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээллээ.
