Налайх дүүрэг
Монголын мастеруудын V наадам Хэнтий аймгийн Чингэс хотод 2019 оны 08 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд спортын 6 төрлөөр /шатар, ширээний теннис, софт волейбол, граунд гольф , хөнгөн атлетик, дартс/ амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 8 дүүрэг 13 аймаг 4 кулбын 1000 гаруй тамирчид оролцсон өргөн дэлгэр наадам боллоо.
Налайх дүүргээс оролцсон тамирчид спортын 5 төрөлд оролцсоноос Д.Лхагвасүрэн шатрын төрөлд 50-59 насанд 27 тамирчин оролцсоноос 4 хожил 2 тэнцэж, 3 хожигдлоор 8 дүгээр байранд, ширээний теннисэнд 50-59 насанд оролцсон Г.Алтантуяа, Н.Байгаль нар хэсгээсээ шалгарч хагас шигшээгээс хасагдлаа. Граунд гольфийн төрөлд 9 тамирчин оролцсоноос Ж.Дашдондог 30м нэг удаагийн цохилтоор бөмбөгөө оруулж “Алтан бөмбөг “ ийн эзэн боллоо. Дартсын төрөлд 4 тамирчин оролцсоноос Р.Хүрэлбаатар, Н.Наранбаяр нар хэсгээсээ шалгарч шилдэг 16-д шалгарлаа. Софт волейболын төрөлд 40-49, 50-59 насны ангилалд оролцож Н.Насанжаргал ахлагчтай баг хагас шигшээ шатанд шалгарч 4-р байранд шалгарлаа.
