Налайх дүүрэг
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/220 дугаар захирамжаар "Шилдэг хороо", "Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааныг баталж жил бүр шалгаруулдаг билээ.
Болзолт уралдааны удирдамжийн дагуу 2019 оны "Шилдэг хороо", "Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах хөндлөнгийн үнэлгээний багийн ажлын удирдамж, үнэлгээ хийх аргачлалын сургалт 8 сарын 27-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-т зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Багахангай, Налайх дүүргийн хороодын Засаг дарга, Зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар хамрагдаж мэдээлэл авлаа.
"Шилдэг хороо", "Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааныг 10 дугаар сард шалгаруулж, дүгнэх юм байна.


