Налайх дүүрэг

ЭНЭ САРЫН 20-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. 
Тодруулбал, Иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ирэх Бямба гаригт их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээний явцад мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон аж ахуй нэгжүүдийг зохих хууль журмын хүрээнд хариуцлага тооцох аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд Их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах: