Налайх дүүрэг

09 сарын 24-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, НИТХ-ын хуралд өргөн барихад бэлтгэх. /ТЗУХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах.  /Хот төлөвлөлтийн хэлтэс, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайхын Дулааны станц, Цагдаагийн хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саадлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Дулааны станц/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд дүүрэг, хороондоо хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх. /ТНҮХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Засаг даргын Явуулын өрөө үйл ажиллагааны бэлтгэл ажлыг сайтар хангах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах. /ТЗУХ, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /СТСХ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарах, захиалагчийн хяналтыг сайтар тавьж ажиллах /СТСХ, Хот төлөвлөлтийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

2012-2016, 2016-2019 оны хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон болон шалгарсан, эдгээрээс гүйцэтгэлээ үр дүн муутай хийсэн компани, аж ахуйн нэгжийн судалгааг дэлгэрэнгүй байдлаар гаргаж, 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулах /СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

“Би хариуцлагатай аав, ээж” аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, тайланг НХХ-т 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх /нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Дараагийн шуурхай зөвлөгөөнд махны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулах /ТНҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Зөвшөөрөлгүй татаж сунгасан хашаа хорооны талаар нэгдсэн мэдээлэл гаргаж, буулгах ажлыг зохион байгуулах /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 12:

Дараагийн шуурхай зөвлөгөөнд Газрын алба, Худалдан авах ажиллагааны алба, Соёлын ордон зэрэг байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллээ бэлтгэж танилцуулах

ҮҮРЭГ ДААЛГАВАР 13:

Төмрийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг яаралтай шийдвэрлэх, дараагийн шуурхай зөвлөгөөнд холбогдох байгууллага, удирдлагууд илтгэх хуудсаар мэдээлэл өгөх

 

2019 оны 09 сарын 24-ний өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 10 сарын 03-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: