2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжүүлэх нарийвчилсан тусгай төлөвлөгөөг байгууллага бүр гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалыг шуурхай зохион байгуулснаар төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэх.
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, албан бичиг хэргийн заавар зөвлөгөө, зөвлөмжийн өгч ажиллах. /ТЗУХ, нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Хороодын Засаг дарга нар гудамж талбайгаар явж ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарийг гаргаж, олон нийтэд мэдээлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах. /Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
ERP системийн ашиглалтыг сайжруулах, хяналт тавих, цаг үеийн шинж чанартай шуурхай гүйцэтгэх үүрэг даалгаврыг ERP системээр дамжуулан газруудын дарга нарт үүрэг өгсөн үүрэг хэрэгжилтийг цаг хугацаанд системээр тайлагнаж ажиллах. /нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Erp программд цаг бүртгэлийн төхөөрөмжөө холбоогүй байгууллагууд холбох
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн чанарт анхаарах /нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Намрын бүх нийтийн мод тарих өдрийн арга хэмжээнд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй хамруулах
2019 оны 10 сарын 08-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 10 сарын 17-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008